Мэндчилгээ
Бид олон түмнийхээ сонголт, итгэл найдварыг хүлээж, үйл ажиллагааныхаа "Шинэ Дорноговь" хөгжлийн хөтөлбөрийг нийтээрээ хэлэлцүүлэн боловсруулж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд өөрсдийн мэдлэг оюун, хичээл зүггэлээ дайчлан ажиллаж байна. Номын мэргэд чуулан, оюуны тэнгэрлэг хүч чадал оршсон, хөгжих дэвжихийн гүнзгий эрмэлзлэл хүн бүхний сэтгэлийн галыг бадрааж, аз жаргалтай үйлс ундарсан энэ нутагт минь шинэ зууны их бүтээн байгуулалт болох өмнөд бүсийн төмөр замын сүлжээ баригдан, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор сүндэрлэж, эх орныхоо эдийн засгийг тэтгэх их ундарга болох ирээдүй тодхон байна.
Эрхэм Таныг манай цахим хуудсанд саатан зочилсонд талархал илэрхийлье.
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| << Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 Дараах > Төгсгөл >> | ||||||||||||||||||||||||||||||||||||
| Үр дүн 1 - 6 - 49 | ||||||||||||||||||||||||||||||||||||
Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд
Нэвтрэх Хэсэг
Хөгжлийн цаг
Цаг агаар
8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Бaруун зүгийн нутаг. The western region. Агаарын температурын сарын дундаж нь Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23, бусад нутгаар 14-19 градус дулаан буюу Баян-Өлгийн хойд, Увсын баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байна (3 дугаар зураг).
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст хөрсөн дээр хасах 2 градус хүрч хүйтэрнэ, өдөртөө 16-21 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 16-21 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор 33-38 градус, бусад нутгаар 26-31 градус хүрч хална. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 18-23 градус дулаан, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22, өдөртөө 29-34 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Энэ сард орох борооны хэмжээ нь Баян-Өлгийн хойд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховдын зүүн хойд, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна (4 дүгээр зурaг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр Хангайн уулархаг нутгаар, дунд үеэр нь нутгийн зарим газраар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.
Төвийн нутаг. The central region. Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 12-17 градус дулаан буюу Хөвсгөл, Булганы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байна (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан байх ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хөрсний гадаргад хасах 4 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 18-23 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 16-21 градус дулаан байна. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн зарим өдөр Орхон, Сэлэнгийн сав, Туул голын хөндийгөөр өдөртөө 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангайн зүүн өмнөд, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн хойд хэсэг болон Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй (4 дүгээр зураг).
Сард орох борооны зонхилох хувь нь сарын эхний ба сүүлийн арав хоногт орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 14-16 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.
Зүүн зүгийн нутаг. The eastern region. Агаарын температурын сарын дундаж нь 15-20 градус дулаан буюу бүх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байна (3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эцсээр Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 20-25 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, хөрсний гадаргад хасах 3 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 24-29 градус дулаан байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн зарим өдөр 29-34 градус хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох борооны хэмжээ нь Хэнтийн баруун хойд, Дорнодын зүүн хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй (4 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн зарим газраар бороо орно. Харин нэгдүгээр арав хоногийн эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эцэс, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим үед 16-20 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
Говийн нутаг. The gobian region. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 19-24 градус дулаан буюу Өмнөговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байна (3 дугаар зураг).
Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсэх боловч ихэнх хугацаанд нь бүх нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 28-33 градус халуун байх бөгөөд ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үеэр өдөртөө 33-38 градус хүрч халах төлөвтэй. Харин гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Энэ сард орох борооны хэмжээ нь Өмнөговийн ихэнх нутаг, Дундговийн баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна (4 дүгээр зураг).
Сард орох борооны зонхилох хувь нь сарын сүүлчийн арав хоногт орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч болзошгүй.







Монгол Улсын Eрөнхий сайд наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд манай аймагт ажиллав. Өнгөрөгч зургадугаар сард болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайд С.Батболд ахлан ажиллах болсон билээ. Иймд манай аймгийн төр захиргааны байгууллага болон ард иргэд Засгийн газрын тэргүүнийг орон нутагтаа томилолтоор ажиллахыг тэсэн ядан хүлээж байсан нь тодорхой.
Mонгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд энэ сарын 24-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах гэж байна. Өнгөрөгч 6 сард болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайд С.Батболд ахлан ажиллах болсон билээ. Иймд манай аймгийн төр захиргааны байгууллага болон ард иргэд Засгийн газрын тэргүүнийг орон нутагтаа томилолтоор ажиллахыг хүлээж байсан нь тодорхой.
Монгол Улсын Гавьяат эмч цол хүртсэн Айраг сумын бага эмч С.Жанцанхорлоог аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд 40 шахам жил аливаа бэрхшээл саадаас шантралгүй үнэнчээр хүчин зүтгэж, энэхүү эрхэм алдрыг хүртсэн түүнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг баяр хүргэж, өргөмжлөл, 500 мянган төгрөг гардууллаа. “Манай хамар хашааны С.Жанцанхорлоо гуайг би багаасаа мэднэ.
Хүүхдээ дүүрчихээд улаан ява унаад өдөр шөнөгүй байнга хөдөө гадаа
дуудлаганд явдаг, эмэгтэй хүнд ахадсан ажилтай хүн байсан.








